
Бор хархны биеийн урт нь 12-25 см, жин нь 110-500 гр жинтэй байдаг ажээ. Харх өргөн тархсан зарим оронд тухайлбал Энэтхэгт 1 кг хүртэлх жинтэй харх ч байдаг аж. Харх 50-80 см өндөрт харайж таван метр зузаан ханыг цоолж, усанд хөвөх, сэлэх, шумбах чадвартай аж. Харх байгалийн гамшигт нэрвэгдэх, дайн байлдаан болох үед хүнд ойртдог. Манай улсад иймэрхүү зүйл тохиолдож байсан бөгөөд тэд өлгийтэй хүүхэд бие сул дорой согтуу унтаж буй хүн рүү ноцож бодон мэгжийг хазаж барьсан ч удаатай байдгийг эх сурвалжууд дурдсан байна.
Хархны хүмүүст учруулах хор уршиг маш их. Манай орны хувьд Төв, Сэлэнгэ, Дорнод, Хэнтийн бүс нутагт хийсэн ажиглалтаар нэг сангийн аж ахуйд 60-аад торой, галуу, тахианы мянгаад дэгдээхэй барьж хохирол учруулж байжээ. Гадны орнуудад усны хоолойг цоолон ус алдуулах, цахилгаан шугам сүлжээг тасдан осол гаргах зэргээр улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байжээ. Үүнээс гадна харх эрүүл ахуйн талаасаа байгалийн голомтот олон өвчин үүсгэгчийг тээж дамжуулдаг бохир амьтан юм байна. Харх маш түргэн үрждэг бөгөөд нэг харх 200-250 үр төл өтрүүлэх боломжтой байдаг аж. Тиймээс Ханбогд сумынхан харх байж болзошгүй энэ амьтныг хурдхан устгаж өгөхийг хүсч буй юм.