“Төрийн мэдээлэл” тойм

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” тойм

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ. Эдгээр тогтоолоор, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь энэхүү буцаахаар тогтжээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, аж ахуйн нэгжийн хүсэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, хүчингүй болгожээ. Энэ тухай Засгийн газрын тогтоолыг эмхэтгэлд нийтэллээ.

Мөн түүнчлэн Засгийн газар тогтоол гаргаж, ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд нэмэлт оруулсан байна. Үүний дагуу ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулах эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан энэхүү журмын 3.3-т заасан баримт бичиг болон нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлэн өгсөн тохиолдолд хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тухайн амралт, сувиллын байгууллагын дансанд шилжүүлж болохоор ажээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж