
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс, 3 градус дулаан, говь, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 11-16 градус, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 845 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.