“Голден Гран-При” тэмцээнд уригджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

“Голден Гран-При” тэмцээнд уригджээ

Азербайжаны Баку хотноо арваннэгдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд болох Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Алтан Гран При” /Golden Grand Prix/ олон улсын уламжлалт тэмцээнд манай чөлөөтийн эмэгтэй бөхчүүд уригджээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Э.Ням-Очир уригдсан байна. Жил бүр уламжлал болон зохиогддог энэ удаагийн “Алтан Гран При” тэмцээн бөхийн гурван төрлөөр болно.

Энэ олон улсын тэмцээнд 35 орны 300 гаруй бөх уригджээ. Тэмцээний уламжлал ёсоор 2013 онд болсон ДАШТ,тивийн аварга шалгаруулах тэмцээн, “Гран-При” цуврал тэмцээнд медаль хүртсэн бөхчүүдийг нэр заан урьдаг юм.

“Алтан Гран При” тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн: 

Багийн ахлагч: МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж.

Шүүгч: Олимпийн зэрэглэлийн шүүгч, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төмөрбаатар.

Эмэгтэй баг:

48 кг: ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл  

51 кг: ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумьяа

55 кг: ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн

59 кг: ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа

63 кг: Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг

67 кг: Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг

72 кг: Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, ОУХМ Бадрахын Одончимэг

Эрэгтэй

60 кг: ОУХМ Энхсайханы Ням-Очир

Дасгалжуулагчид: Б.Батбаяр Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, З.Дүвчин Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч


Тэмцээний хуваарь:

ХI сарын 23. Бямба гариг

10.00-14.00 цагт: эмэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан

17.00-19.00 цагт: эмэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

ХI сарын 24. Ням гариг

10.00-14.00 цагт: Эрэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан

17.00-19.00 цагт: эрэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж