Твиттерт хэн нэгний профайлыг үзэж суугаа та “Follow” гэсэн товч дарахын тулд юуг чухалчлах вэ, ер нь жиргээчид ямар үзүүлэлтийг чухалчилдаг бол… Нөгөө талаас та олон дагагчтай болохын тулд ямар байх ёстой вэ? Яагаад тэд таныг дагадаггүй вэ? Хэрвээ доор танилцуулсан шалтгааны аль нэг нь танд байгаа бол цөөхөн дагагчтай байгаад чинь гайхах зүйл алга.
Өөрийгөө “сошиал медиа гүрү” гэж нэрлэсэн бүхэн тийм байдаггүй. Тэгэхээр ийм сонин тодорхойлолт өөрийнхөө профайлд битгий бичээрэй. “Гүрү” гэдгийн адилаар “мэргэжилтэн”, “эксперт”, “нинжа” гэх мэт үгсээс ч бас татгалзаарай.
Та магадгүй сошиал медиа салбарт ажилладаг, ажлаа сайн мэддэг, мундаг ажилтан байж болно л доо, гэхдээ сошиал ертөнц гэдэг гэрлийн хурдаар өөрчлөгдөн хувьсч, үргэлж шинийг эрэлхийлж байдаг өвөрмөц орон зай гэдгийг санаарай. Тиймээс өөрийгөө зөв тодорхойлж чадахуйц, бусдыг татаж чадах тийм үг хэллэг сонгохыг зөвлөе.
Өндгөн толгойт байх нь ердөө ч гоё сайхан, өвөрмөц сонин, нэг тийм тэнэг юм шиг мөртлөө гоё харагдах зүйл биш. Твиттерт танд визуал байдлаар бусдыг татах хэдхэн боломж бий, тиймээс профайлдаа өндөг мэтийн зураг оруулж, тэрхүү хайран боломжоо үгүй хийгээд хэрэггүй.
Хэрэглэгчийн бүртгэлийн цаана чухам ямар хүн байгааг мэдэх боломжгүй тул профайлын зураг таныг илэрхийлэх хамгийн эхний зэвсэг тань байх ёстой. Тиймээс л аватартаа өндөг, хэн нэг олны танил хүн мэтийн саваагүй зүйлсийн зураг сонгохгүй байх ёстой гээд байгаа юм.
Хамгийн зөв сонголт бол таны өөрийн тань зураг. Мэдээж ямархан жижиг хэмжээтэй харагддагийг та мэдэх тул болж өгвөл толгой, мөр орсон цээж зураг маягийн зураг сонгох хэрэгтэй. Твиттерийн сонголтуудыг ашиглаж, профайлаа жаахан ч гэсэн хөгжүүлээрэй.
Энэ хамгийн тэнэг алдаа. “Хэрэв намайг дагавал, таныг ч бас дагахаа амлаж байна” ухааны юм профайлдаа бичих нь жинхэнэ солиотой хэрэг. Ямар нэг шалтгаангүйгээр сохроор хүнийг дагах газар бол Твиттер биш. Та өөрийн үзэл бодол, бусдад хүргэхийг хүссэн зүйлээ илэрхийлэх талбар учраас хэнд хүргэх эсэхээ ч та өөрөө сонгох ёстой юм. Таныг дагасан жиргээч ч гэсэн өөрт сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл авахыг хүсч байгаа шүү дээ. Тиймээс таныг сонгож дагасан хүн бүрийг та буцаад дагах шаардлагагүй. Намайг дагасан юм чинь гэсэн ганцхан шалтгаар та дагах хүнээ сонгож байгаа бол та нэг их удахгүй Твиттерээс залхаж, энэ орон зай таны сонирхлыг татахаа болино.
Таны дагасан, дагуулсан хүмүүсийн харьцаа аль нэг тал руугаа хэт хазайсан харьцаа бол таныг “спам” гэж үзэх анхны улаан дохио нь тэр болно. Мэдээж ойлгомжтой шүү дээ, таныг дагаснаас хэдэн арав дахин илүү тооны хүнийг та дагасан байдаг. Тэгэхээр л таны профайл “но”-той болоод явчихаж байгаа юм. Улайртлаа “Follow” товчийг дарахынхаа өмнө түр азнаад бусдаар өөрийгөө дагуулах тухайгаа нэг бодоорой.
Энэ тийм ч сайхан санаа биш. Бодоод үз л дээ, ээжийнхээ өврөөс гараагүй нялх хүүхэд шиг, эсвэл шинэ албан тушаал горилж байгаа ажилтан даргаараа магтуулсан юм шиг зүйл бичих нь тохиромжгүй. “Дорж бол сошиал медиагийн мэдлэг сайтай залуу” гэх мэтийн зүйлс бичих нь яавч зохисгүй.
Та ажил мэргэжлийн үүднээс, албаны зорилгоор Твиттер ашиглаж байж болно. Гэхдээ Твиттер бол хувийн орон зай, сошиал талбар гэдгийг санаж, хүндлэх хэрэгтэй. Энгийн, даруу, эсвэл хөнгөн үгтэй, хөгжилтэй хувилбарыг танд санал болгох байна.
Твиттер 2006 оны гуравдугаар сарын 21-нд нээгдсэн. 140 тэмдэгтэд багтааж, үзэл бодлоо илэрхийлэх энэ үүд хаалга нээгдсэн мөчөөс та Твиттерт нэгдэж, өдөр бүр гурван удаа жиргэж байсан гэж тооцвол өнөөдрийг хүртэл та 8000 орчим жиргээ бичсэн байхаар таарч байна. Тэгэхээр 8000 гэдэг тоог дундаж гэж тооцъё. Тэр орчим тооны жиргээтэй бол та дундаж төвшний, товчхондоо бол стандарт хэрэглээтэй жиргээч. Үүнээс хэт их давсан бол твиттерчид танаас үргэж магадгүй л юм. Учир нь та хэрэгтэйгээс гадна хэрэгцээгүй хэтэрхий их зүйлсийн талаар “шулганадаг” байж таарах нь.
Та жиргээгээ төлөвлөдөг үү? Эсвэл аль нэг үйлчилгээ, сайттай твиттер аккаунтаа холбоод орхичихдог уу? Энэ тохиолдолд таны твиттерт аль нэг байгууллага, үйлчилгээний талаарх автомат жиргээнүүд нийтлэгдэж, бусад жиргээчид танаас зугтаах болно. Твиттерчид тухайн цаг үед таны жинхэнэ дуу хоолойг сонсохыг хүсдэг. Тиймээс жиргээгээ амьд байлгаж, бусад жиргээчидтэй амьд харилцаа үүсгэхийг эрмэлз.
Та арилжаа наймаа, худалдааны зорилгоор Твиттерийг ашигладаг бол үүнийгээ танилцуулгадаа товч, тодорхой бичих хэрэгтэй. Тийм биш бол ийм зорилгоор жиргээний ертөнцөд та байр суурьтай болж чадахгүй. Таны тухай хэсэгт арилжааны чанартай зүйл байж, жиргээ чинь бас л тиймэрхүү утга агуулгатай байвал таныг бусад жиргээч дагахгүй нь мэдээж.
Эцэст нь, танд амжилт хүсье!