Онгоц хаана явааг гар утаснаасаа мэддэг болно

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Онгоц хаана явааг гар утаснаасаа мэддэг болно

Манай улсын гадаад харилцаа өргөжиж, аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр гадаад дотоодын нислэгийн тоо жил тутам арваас дээш хувиар нэмэгдэж байгаа. Зорчигчид болон угтан авагч, үдэн гаргагчид гээд нисэхийн салбараар үйлчлүүлж буй нийт хэрэглэгчдэд нислэгийн хамгийн бодитой, найдвартай мэдээллийг цаг тухайд нь боломжит хэлбэрээр хүргэх үүднээс гар утаснаасаа мэдээлэл авах боломжийг нээж өгчээ. Хэрэглэгчид гар утас, iPad, компьютер зэрэг орчин үеийн электрон хэрэгслүүдийг ашиглан мессеж, ухаалаг утасны апликэйшн, вэбсайтын тусламжтайгаар үнэн зөв, түргэн шуурхай  хүргэх программыг боловсруулжээ. Эхний ээлжинд гар утасныхаа мессежээр нислэгийн мэдээллийг хүлээж авах үйлчилгээг туршиж эхэлснээ ИНЕГ-аас мэдээлж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулж, бусад электрон хэлбэрүүдийг ашиглан мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх ажээ. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүхий л тогтмол нислэгийн мэдээллийг иргэд гар утсаа ашиглан мессежээр хүлээж авах боломжтой болох юм байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж