Хүүхэд хөгжүүлэхэд анги, танхимын хүрэлцээ хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Хүүхэд хөгжүүлэхэд анги, танхимын хүрэлцээ хамаарахгүй

“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи ” сургалт өнөөдөр нийслэлийн еөрнхий боловсролын боловсролын сургуулиудад болж байна. Сургалтад  нийслэлийн 5200 багш хамрагдаж байгаа юм бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна. Энэ сургалтанд сууснаар багш нар, хүүхдүүдийн хамгийн ихээр хэрэглэдэг үг хэллэгээр хичээлийн хөтөлбөрөө бэлтгэх, сурагчдаар өөрсдийнхөө  хичээлийг шалгуулах гэх зэрэг олон шинэлэг санааг сурснаа ярьсан. Хүүхдүүд нэг нэгнийхээ хичээл шалгалтын ажлыг хянснаар, өөрийнхөө юун дээр алдаад байгаагаа олж мэдэх гээд олон талын ач холбогдолтой юм байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд  сурагчдын тоо, анги танхимын хүрэлцээ хамаардаггүй юм байна гэдгийг багш нар онцоллоо.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи ” сургалыг зохион байгуулж байна.Өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн багш, арга зүйч нарыг дээрх сургалтанд хамруулсан. Харин энэ долоо хоногт Нийслэлийн 5200 багш нарыг сургалтанд хамруулсан юм. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж