
Өмнө нь, Ерөнхий боловсролын сургуулийн багш болон дүүргийн арга зүйч нарын дунд уг сургалтыг явуулсан. Харин энэ удаа дүүргүүдийн аж ахуй нэгж, байгууллагын мэргэжилтэн, спорт хамтлагийн ахлагч нарын дунд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн 120 орчим байгууллагын 140 хүн хамрагджээ. Сургалтаар 6-17, 15-64 насны хүмүүсээс сорил авах аргачлалын DVD, сорилын программын гарын авлага, 10 мянган алхам, ажлын байранд хийх дасгалын зурагт хуудас, хүний бие бялдрын таван чанарыг хөгжүүлэх дасгалын гарын авлага, дөрвөн насны ангиллаар хөдөлгөөний пирамидын зурагт хуудас зэргийг өгсөн байна.
Б.БИЛЭГ