Хувийн сургуультай, сургуульгүйгээрээ талцав

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Хувийн сургуультай, сургуульгүйгээрээ талцав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөлөө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд их, дээд сургуульд суралцаж байгаа оюутанд ирэх жилд сурлагын чанараас нь үл хамаарч нийтэд нь тэтгэлэг олгох тухай тусгасан байсан юм. Гэвч хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн нар сурлагынх нь чанарыг харгалзан оюутанд тэтгэлэг олгох ёстой гэж үзсэн төдийгүй тухайн сургуулийг төгссөн оюутнуудын 50 хувь нь ажилтай болсон нөхцөлд суралцагчдад нь тэтгэлгэг олгодог байхаар хуульчилж өгөх нь их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд нааштай үр дүн дагуулна. Ингээгүй нөхцөлд хадгаламж зээлийн хоршоод шиг хүний мөнгийг авч чанаргүй дээд мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн тоо буурахгүй гэж үзсэн байв. Гэвч эл асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж, эцэстээ энэ нь хувийн сургуультай, сургуульгүйгээрээ талцсан маргаан хийхэд хүргэсэн юм.

Нэр бүхий гишүүдээс гаргасан саналаар УИХ-ын чуулганд оролцсон гишүүдээр санал хураалгахад 50.2 хувийн  дэмжлэг хүлээлээ. Ингэснээр сайнаас дээш үнэлгээтэй оюутан, мөн өөрсдийн гэсэн сургуулийн байртай зэрэг тодорхой шалгуур хангасан, их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгодог байх журам үйлчлэх боломж нээгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж