“Silk Road” ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

“Silk Road” ажиллаж эхэллээ

“Silk Road” нэртэй нэгэн нууцлаг сайт олон төрлийн хар тамхи болон бусад хууль бус зүйлсийг онлайнаар худалдаалж байсан нь илэрч хэсэг хугацаанд хаагдаад байсан билээ.

Гэтэл уг сайтын шинэ хувилбар болох “Silk Road 2.0” ажиллаж эхэлжээ. Уг сайт урьдных шигээ эм, мансууруулах бодис зарах, худалдан авахад зуучлах гэнэ.

Тус сайт нь хэн гэдгээ мэдэгдэлгүйгээр дээрх бүтээгдэхүүнийг худалдах болон худалдан авахыг хүссэн хүмүүст зориулагдсан хэмээн өөрсдийгөө тодорхойлсон бөгөөд тодорхой хэмжээний төлбөр төлж гишүүн элсүүлдэг аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж