Татвараас зайлхийсэн хэргийг ЭЦГ-т шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Татвараас зайлхийсэн хэргийг ЭЦГ-т шалгаж байна

Гаалийн болон бусад төрлийн нийт есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт шалгагдаж байсан БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван гэгчийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дахин шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний хэргийг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Вэй Хун Ван нь манай улсад “Хун Лиан” нэртэй компани байгуулж, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль худалддаг байсан бөгөөд их хэмжээний татвараас зайлхийсэн болох нь  шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж