ХҮН ХҮНЭЭ САЙН
СОНСООГҮЙГЭЭС….
УРЬДААС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ АСАР ТОМ БУРУУ ОЙЛГОЛТ
БОЛДОГ…
Доктор
Паул Рускин оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг
зүйл ярьж өгөв. “ Ийм нэг хүн байна. Ярьж чаддаггүй, хүний хэлснийг ч
ойлгодоггүй. Заримдаа хэдэн цагийн туршид утга учиргүй олон дуу авий гаргана.
Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж салгаж танихгүй. Гэхдээ яагаад ч юм бүү мэд нэрээр нь дуудсан
зүг рүү хардаг.
Би сүүлийн зургаан сар тэр хүнийг асарч байна. Тэр
бие даах ямарч чадваргүй. Үргэлж түүний дэргэд хэн нэгэн байж асрах хэрэгтэй.
Өөрөө усанд орж хоолоо идэж чаддаггүй учир байнгийн асрагчтай байдаг. Мөн
шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргаггүй. Үргэлж шүлсээ
гойжуулдаг учир энгэрээ бохирдуулж байдаг. Тиймээс энгэрт нь даавуу зүүж,
үргэлж сольж байх хэрэгтэй. Явж чадахгүй. Нойр нь тогтмол биш,бас хүссэн үедээ
сэрж унтдаг. Тэр үед нь хэн нэгэн мөн л хажууд нь байх хэрэгтэй. Шөнө дунд
гэнэт орилж хашгирч хүмүүсийг сэрээдэг. Уг нь ихэнхдээ эгдүүтэй хөөрхөн байдаг
ч заримдаа ямарч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг. Хэн нэгэн түүнийг
аргадаж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна.”
Ярьж дуусаад доктор Паул Рускин оюутнуудаасаа ийм
хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув. Оюутнууд чадахгүй гэдэгээ хэлцгээж
байв. Харин доктор Паул Рускин ийм нэгэн хүнийг сайн дураараа асардагаа болон
тун сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг
гарна гэж зөвлөв. Ингэж ярихад оюутнууд маш их гайхаж байлаа.
Доктор Паул Рускин энэхүү хүний зургийг оюутнууддаа
үзүүлэв. Зураг дээрх хүн бол Доктор Паул Рускины зургаан сартай охин нь байв.
Доктор Паул Рускин Америкийн Анагаахын Холбооны
сэтгүүлд гаргасан нийтлэлдээ хүн хүнээ сайн сонсоогүйгээс, мөн урьдаас дүгнэлт
гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдогийг дурьджээ.