Б.Жавхлан: Д.Энхжаргал шууд хувь эзэмшигч биш

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Д.Энхжаргал шууд хувь эзэмшигч биш

Тээвэр хөгжлийн банктай холбоо­той асуудлууд олны анхаарал татаж байгаа. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан­гаас тодрууллаа.

-Тээвэр хөгжлийн банк­тай холбоотой асуудалд Монгол­банкийг буруутгасан мэдээлэл ч бас гарч байгаа. Яг энэ асууд­лаар ямар тайлбар Төв банкнаас өгөх вэ. “Оюуны-Ундраа” ком­пани тус банкны 51 хувийн эзэм­шигч атал банкны удирд­лагадаа орж чадахгүй байна гэсэн гомдол гаргаад байгаа шүү дээ?
-Энэ бол зөвхөн өнөөдөр ч яриг­даж байгаа бус, гурван он дамнаж, хоёр жил яригдаж байгаа асуудал. Энэ бол зөвхөн хувь нийлүүлэгч, өмч эзэмшигчдийн хоорондын асуудал. Үүнийг зохицуулдаг институци нь Төв банк биш. Тээвэр хөгжлийн банк бол Монголын банкны салбарт нөлөө үзүүлэхээргүй жижиг банк. Банк­ны салбарын 0,02 хувь орчим буюу томоохон банкны нэг тооцооны төвтэй л тэнцэхээр. Тийм учраас энэ банктай холбоотой ямарваа нэг асуудал банкны салбарт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэдгийг хэлмээр байна.

Гэхдээ Төв банк анхааралтай ажиг­лаж, цаг алдалгүй арга хэмжээ авч байгаа. Тухайлбал,  Бид өөрс­дийн­хөө эрх мэдлийн хүрээнд өн­гөр­сөн жилийн аравдугаар сард зээл олгох, хадгаламж татах банкны нэмэлт үйлчилгээний тусгай зөв­шөөр­лийг хүчингүй болгосон. Энэ нь хувь нийлүүлэгчид рүү чиг­лэсэн арга хэмжээ биш. Тухайн банк­ны хадгаламж эзэмшигчид, харил­цагч­дын мөнгөн хөрөнгийг эрсд­лээс хамгаалах арга хэмжээ. Тиймээс хадгаламж эзэмшигчид, харил­цагчдын хувьд эрсдэл үүсэхгүй, хам­гаалагд­сан байгаа. Ер нь бол хувь эзэмшигчдийн энэ асуудал Хувь нийлүүлэгчдийн хурлын 2/3-ийн саналаар шийдвэрлэж, шийдвэрээ Төв банкинд танилцуулах ёстой. Уг шийдвэрийн дагуу дүрэм, журмын шаардлагыг хангаж байна уу гэдгийг Монголбанк хянаж үзээд хувь эзэмшигчийг баталгаажуулах ёстой. Бид маргаантай асуудалд шүүгчийн журмаар оролцохгүй. Хууль дүр­мийн­хээ дагуу шаардлага тавьж байгаа. Дүрэм журмынхаа дагуу Хувь нийлүүлэгчдийн хурлынхаа шийд­вэр­ийг гаргах юм бол хүндэтгэн үзэж дараагийн шатны шийдвэрээ гаргах болно. Харамсалтай нь, хувь нийлүүлэгчид өнөөдрийг хүртэл учраа ололцож шийдвэрээ гаргаж ирэх­гүй байгаа учраас Төв банк шийд­вэрээ гаргаж болохгүй байна.
 
-Энд бас Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргалын нэр холбогдож байгаа. Түүнийг албан тушаалаа ашиглаж Тээвэр хөгжлийн банкинд давуу байдал олгож байсан, хяналт шал­галт хийлгэж байсан гэсэн мэдээлэл байгаа?
-Хяналт шалгалтын асуудлыг Монгол­банкны тэргүүн дэд ерөн­хийлөгч хариуцдаг, дэд ерөнхийлөгч хариуцдаггүй. Д.Энхжаргал Монгол­банкны дэд ерөнхийлөгчөөр ажил­лаж байхдаа шууд нөлөө үзүүлж байсан эсэхийг бид хэлж чадахгүй. Шаард­лагатай бол хууль, хяналтын байгууллага тогтоож шийдэх ёстой. Хэрвээ тийм алхам гаргасан бол энэ бол ёс зүйн маш том алдаа. Баталж, нотлох субьект нь би биш шүү дээ. Төв банкны удирдах ажилтны хувьд тангараг өргөсөн албан ажилтан, ёс зүйдээ үнэнч, түүнийгээ зөрчихгүй л ажиллах ёстой.  

-Тээвэр хөгжлийн банк­ны хөрөнгө оруулагч гэх Армин Монголбанкны дэд ерөн­хийлөгчөөр ажиллаж байх­даа Д.Энхжаргал хөрөнгө оруулаач гэж гуйж шахсаар байгаад гэр бүлийн­хээ банкинд хөрөнгө оруулалт хийсэн, гэтэл одоо ийм маргаантай асуудал дэг­дээд байна гэдэг. Эндээс Мон­голбанкны удирдлагуудын нэр хүнд, цаашилбал Монгол Улсын нэр хүндэд ч нөлөөлж болох юм гэсэн болгоомжлол байна?
-Надад ч бас ийм болгоомжлол төрж байгаа. Гэхдээ болгоомжилж байна гээд буруу арга хэмжээ авч болохгүй. Яаран арга хэмжээ авахад эрт байна. Д.Энхжаргалын хувьд Тээвэр хөгжлийн банкны шууд хувь эзэм­шигч биш. Талийгаач эцэг нь байгуул­сан банк гэдгийг хүн болгон мэднэ.

-Ёс зүйгээ баримталж ажил­лах ёстой гэдэг нь тодорхой. Гэвч уруул дордойвч элэг татна гэдэгчлэн нэгэнт л эцэг, эхийнх нь байгуулсан банк болохоор сонирхлын зөрчилдөөн үүсэх нь тодорхой. Ийм сонирхлын зөрчил­дөөнийг зохицуулсан хууль эрх зүйн тодорхой заалт байдаг юм уу. Тухайлбал, гэр бүл нь өөрөө банкны бизнест тодорхой хувь эзэмшдэг, орол­цоотой, нөлөөтэй хүн Төв банкны удирдлагад ажиллаж болохгүй гэсэн заалт байдаг уу?

-Төв банкнаас арилжааны банкуудад тавьдаг хяналт шалгалтын хэрэгс­­лүүд дотор зээлдэгч нартай холбоотой этгээд гэсэн заалт байдаг. Арилжааны банкны хувьцаа эзэм­шигчдийн хамаатан, садан, хол­боотой этгээдүүд Төв банкны удир­­дах албан тушаалд ажиллаж болохгүй гэсэн шууд хуулийн заалт байдгийг мэдэхгүй байна. Гэхдээ цаашдаа ёс зүйн хувьд зохицуулалт байх ёстой гэдэг нь харагдаж байна. Монголбанкны дэд ерөнхийлөгчийг УИХ баталгаажуулдаг. Тийм болохоор эрх бүхий байгууллага нь шийд­сэн асуудал.

-Тэгээд одоо “Оюуны-Унд­раа” Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн эзэмшигч мөн үү? Тус компанийг өөр банкинд өр зээлтэй гэдэг. Энэ үнэн үү?
-Хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг бид хараахан тогтоож хэлэхгүй. Эцсийн шийдвэрийг хуул­ийн байгууллагууд шийднэ. Худал­даж авсан, худалдсан гэдгийг Хувь нийлүүлэгчдийн хурлаар, хууль журамд заасны дагуу 2/3 хувийн ирцтэйгээрээ шийдвэрээ гаргаад төв банкинд ирүүлэх ёстой гэж би хэлсэн. Ийм шийдвэр бидэнд ирээгүй. Өөрөөр хэлбэл, тус компанитай эрх зүйн харилцаанд орох үндэслэл хараахан бүрдээгүй байгаа болохоор талаар компанийн талаар ямар нэгэн зүйл хэлэх боломж бидэнд байхгүй.
 
-Хоёр жил яригдаж байгаа асуудал гэлээ. Одоо ч гэсэн хувь нийлүүлэгчид учраа ололцох­гүй энэ байдал үргэл­жил­сээр байвал яах вэ? Магадгүй дахиад хоёр жил ч болох юм уу?  
-Болохгүй болов уу гэж бодож байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас зарим нэг үйл ажиллагааг нь хязгаарласан байгаа.  Өөрөөр хэлбэл, эдийн засгийн талаас хязгаарлах хөшүүрэг байгаа. Дээр хэлсэн хадгаламж татах, зээл олгох эрхийг хязгаарласан гэж. Энэ байдал удаан хугацаагаар үргэлжилбэл, санхүүгийн хөшүүргүүд нөлөөгөө үзүүлнэ. Бид анхааралтай ажиглаж байгаа. Цаашид банкны байдал хүндрэх буюу тогтоосон үзүүлэлтүүд нь сөрөг байдал үзэгдэж эхлэвэл банкийг татан буулгах буюу дараагийн шатны арга хэмжээг аваад л явна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж