МҮОНРТ-ийн уран бүтээлчид орон нутагт

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн уран бүтээлчид орон нутагт

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.11.07

– Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид Сүхбаатар аймаг ажиллаж байна. 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Сүхбаатар аймгийн хүүхэд залуус иргэдийн оролцсон 20 нэвтрүүлгийг хийхээр төлөвлөжээ. Үндэсний олон нийтийн телевизийн 11-р сарын 23-ны өдрийн 24 цагийн эфирээр Сүхбаатар аймгийн тухай нэвтрүүлгүүд цацагдана.

– Монгол улсын баатар Чойндугаржавын нэрэмжитын Онгон сумын 12 жилийн бүрэн дунд сургууль энэ хичээлийн жилд зөв монгол хүүхэдийг төлөвшүүлэх зорилготой ажиллаж байна. Сургуулийн дотуур байрандаа их засварыг хийсэн бол хичээлийн 1,2-р байрандаа сантехникийн засварыг хийжээ. 2015 онд 90 жилийн ойтойгоо золгох тус сургууль олон бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ.

– Онгон сумын хилийн цэргийн 0184-р ангид Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сум Улаанбаатар хотын залуус албаа хааж байна. Тус ангийн хувьд Онгон сумын ЗДТГ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж