
Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгасан. Түүнийг Дундговь аймгийн 70 жилийн ойн хандиваас хувьдаа хэрэглэсэн гэж иргэд АТГ-т гомдол гаргасан бөгөөд зарим гэрч түүнийг нь баталдаг аж. Нийслэлийн прокурорын газраас бичсэн яллах дүгнэлтэд түүнийг иргэн Дамдинбалын хандивласан мөнгийг завшсан гэж буруутгасан бөгөөд хохирогчоор нь Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн албыг тооцжээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн гэм буруугүй гэж шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эсэргүүцэл бичихээр болжээ.
С.ОТГОН