Регбигийн тамирчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Регбигийн тамирчидтай уулзлаа

Хонгконгийн Дээд лигт уригдсан регбигийн тамирчдыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон Монголын Регбигийн холбоо /МРХ/, регби клубын удирдлагууд МҮОХ-ны байранд хүлээн авч уулзлаа.

Монголын регбигийн холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Азийн Регбигийн холбоо болон Хонгконгийн регбигийн холбоотой хамтран “Ангууч арслангууд” клубын тамирчин Д.Баярманлай, “Хан-Уул” регби клубын тамирчин  Б.Наранбаатар нарыг Хонгконгийн дээд лигийн “Пандас” багт лигионер тамирчнаар тоглуулахаар болжээ. 2013-2014 оны улирлын тоглолтуудад оролцох Монголын хоёр тамирчин энэ баасан гаригт буюу маргааш Хонгконгийг зорих гэж байна. Тамирчид Хонгконгод байх хугацаандаа “Пандас” багт хүчин зүтгэх бөгөөд Монголын регбигийн хөгжил Азийн аль түвшинд байгааг харуулах үүрэг хүлээж байна.

Сонирхуулахад, Д.Баярманлай нь өнгөрсөн онд МРХ-ны шигшээ багийн дасгалжуулагч Г.Хосбаярын хамт тус багт тоглож байсан бөгөөд энэ онд дахин уригдаж байгаа нь энэ аж. Тэрээр мөн 2009, 2010 онд ААШТ-нд оролцож байсан, тоглолтын урд эгнээ буюу 1 ба 3 байрлалд тоглодог, МРХ-ны шилдэг тамирчдын нэг юм.

Харин тамирчин Б.Наранбаатар нь 2010 оноос регбигийн спортоор хичээллэж эхэлсэн ба 2012, 2013 онд зохион байгуулагдсан "Регби Фестивал" наадмуудад “Улаанбаатарын дайчид” багт амжилттай тоглож байсан тамирчин юм. Тэрээр 2013 оны дотоодын лигийн дэд байрт шалгарсан “Хан-Уул” регби клубын тамирчин. Тоглолтын байрлалын хувьд урд эгнээний тамирчин бөгөөд №8 болон пропоор тоглож байсан туршлагатай.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж