Олимпийн бамбар сансарт аялна

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар сансарт аялна

“Сочи 2014” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагч ОХУ олимпийн гэрэлт бамбарыг сансарт хөөргөхөөр болсон. Ингэснээр олимпийн бамбар түүхэндээ анх удаа задгай сансарт аялах юм. Өвлийн олимпийн бамбарыг “СОЮЗ ТМА-11М” багийнхан дэлхийн тойрог замд тав хоног аялуулах юм. Олимпийн бамбар сансарт хөөрөх түүхэн агшин ОХУ-ын нийслэл Москва хотын цагаар өглөөний 08:00-08:30 цагийн хооронд болох юм. Энэ нь манай Улаанбаатарын цагаар 13:00-13:30 цагийн үед таарч байгаа юм. Олимпийн гэрэлт бамбарыг Казахстан улсад байрлах Байконур космодромоос хөөрөх аж. Гэхдээ олимпийн бамбарыг сансарт илгээх үед аюулгүй байдлын үүднээс галыг нь унтраах гэнэ. Олимпын бамбартай задгай сансарт аялах багийнхны бүрэлдэхүүнд Оросын сансарын нисэгч Олег Котов болон Сергей Рязанский нар багтаж байгаа аж.

Өмнө нь,1996 онд АНУ-ын зүгээс Атлантагийн зуны олимпийн бамбарыг задгай сансарт илгээхээр хөөргөсөн боловч амжилтгүй болсон түүхтэй.

Олимпийн бамбар сансарт аялах мөчийг http://www.sochi2014.com/en/media/events/77093/ линкээр шууд үзээрэй.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж