Зүрхний шигдээсийг эмчлэх тасаг шинээр байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Зүрхний шигдээсийг эмчлэх тасаг шинээр байгуулжээ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын Мянганы сорилтын сан хамтран П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Харвалт ба зүрхний шигдээс” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүсийг оношлох, эмчлэх тасгийг тус эмнэлэгт тусад нь шинээр байгуулжээ. Шинэ тасаг одоогоор таван ортой байгаа бөгөөд гуравдугаар эмнэлгийн лаборатороор шинжлүүлсэний дараа уг тасгаар үйлчлүүлэх боломжтой болох юм байна. Тухайлбал, тархины харвалтын хувьд, харваад удаагүй байгаа хүнийг яаралтай оношилж тасагтаа авах бол удсан хүнийг гуравдугаар эмнэлгийн лабораторид шинжилгээ хийсний дараа эмчилгээг тодорхой болгох талаар албаныхан хэллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж