Хойд Солонгос таблет үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос таблет үйлдвэрлэжээ

Америкийн
“Apple” корпорацийн гаргадаг “iPad” брэндийг дуурайлган Хойд
солонгосчууд  өөрсдийн гэсэн  таблет үйлдвэрлэсэн байна. Хойд
солонгосчуудын үйлдвэрлэсэн таблетийг "Samjiyon" гэх бөгөөд 1,024 Х768
пиксель бүхий 7 инч дэлгэцтэй аж. "Samjiyon" таблет нь интернэтэд
холбогдохгүй боловч Хойд Солонгосын дотоод сүлжээнд холбогдох боломжтой
гэнэ. Мөн “Angry Birds” гэх мэт тоглоомуудын хувилбаруудыг суулгаж
өгснөөр барахгүй хэрэглэгчдэд англи хэлний суурийг заах аппликейшн
хүртэл байгаа аж. Түүнчлэн "Samjiyon" таблет нь 250 гр жинтэй бөгөөд 8
ба 16 гегагийн багтаамжтай юм байна.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж