Таны хүүхдийн ирээдүй

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Таны хүүхдийн ирээдүй

via Бүх
хайраа гэр бүлдээ


Найзындаа уригдаж, оройн хоол хамтдаа идэх цаг гарлаа. Хоолны ширээний ард
хэсэг суусны дараа найз маань гэрийн ажлаа амжуулахаар босож явахад нөхөртэй нь
яриа өрнүүлээд үлдэв. Утас дугарч бидний яриа өндөрлөхөд найзынхаа ажил туслах
санаатай араас нь явж очив. Тэр хүүгийнхээ өрөөнд байгаа нь дуулдаж байлаа.
Түүний хүү 14 настай. Гэтэл өрөө рүү нь очоод харсан дүр зураг намайг ихэд
цочоов. Найз маань энд тэндгүй хөглөрсөн хувцас хунар, спорт тоглоомын
хэрэгсэлүүдийг нь хурааж, орыг нь засаж байлаа. Ингэхдээ юу ч болоогүй мэт дуу
аялан урамтай нь аргагүй эмхэлж цэгцэлсээр байх юм.
“Чи юу хийж байна аа??” гэхэд минь тэр “Юу хийж байна гэж үү? Хүүгийнхээ өрөөг
цэгцэлж байна” гэлээ. Тэгснээ:
“Яасан бэ? Юунд намайг ингэж хараад байгаа юм бэ?” Би хүүгийнхээ өрөөг цэгцэлж
байна л гэлээ шүү дээ” гэв.
“Би хүүгийн чинь ирээдүйн эхнэрийн төлөө л халаглаж байна аа” хэмээн төрсөн
бодлоо шулуухан л хэлчихлээ… Тэр миний өөдөөс хараад “би урьд өмнө энэ талаас
нь ер харж байгаагүй юм байна” гэсэн юм.

Өнөөдрийн өмгөөлөл хүүхдийн тань ирээдүйг нурааж болзошгүй!!!

Н. Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж