УБТЗ-ын даргад Д.Одхүү яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын даргад Д.Одхүү яригдаж байна

Монгол-Оросын Засгийн газар хоорондын “совет”-ын хуралдаан өнөө өглөө эхэлж, одоогоор хаалттай үргэлжилж байна.  “Совет”-ын хурлаар нийт 15 асуудлыг хэлэлцэх бөгөөд Монголоос гурав, Оросоос гурван хүн төлөөлөн оролцож буй.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргыг томилоогүй, даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндорж ажилласан бөгөөд шинэ удирдлагыг сонгох шийдвэр уг “совет”-ын хурлаас гарах юм байна. Энэ удаад Оросын талаас УБТЗ-ын удирдлагыг сонгох эцсийн шийдвэр гаргах ээлж юм. Шинэ даргад салбартаа туршлагатай гэдгээр төмөр замчдын дэмжлэгийг аваад буй Г.Сэрээнэндоржийг жинхэлж томилох эсэхийг шийдэх эсвэл УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг томилох асуудал мөн яригдаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж