
АНУ-ын Нью-Йорк хотын даргыг сонгох санал хураалт өчигдөр /ХI.5/ болж, тэрбумтан Майкл Блумбергийн оронд ардчилсан намын гишүүн Билл де Бласио сонгогдсон байна. Өдгөө 52 настай Билл де Бласио гурав дараалан Нью-Йорк хотын даргаар ажилласан Майкл Блумбергийг залгамжлах аж. Тэрээр 8.3 сая хүн амтай Нью-Йорк хотыг шинэ арга барилаар удирдаж, баян ядуугийн ялгааг бууруулахад анхаарч ажиллахаа амласан байна.
Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байсан аж.
Б.АНХТУЯА