Гаалийн ажилтны хүү хар тамхи зөөвөрлөжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Гаалийн ажилтны хүү хар тамхи зөөвөрлөжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхитай холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд  Монгол Улсын хилээр хар тамхи гаргах гэж байсан Бадрал гэгчийг  шалгаж эхлээд байгаа. Түүнийг өчигдөр Замын-Үүдээс Улаанбаатарт авчирсан байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан  Бадралын ээж нь Гаалийн ерөнхий газарт томоохон албан тушаал хашдаг Н гэгч  юм байна. Бадралыг хар тамхи хилээр зөөж авчирдаг байж болзошгүй гэх мэдээлэл ЭЦГ-ын ажилтнуудад ирсэн бөгөөд энэ мэдээллээ бататгахын тулд ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт хандсанаар аравдугаар сарын 30-нд Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирэхэд нь саатуулахад “Marlboro” тамхины хайрцагт 0.916 грамм “ice” буюу “Мөс” хэмээх нийлэг аргаар гаргаж авсан мансууруулах бодис авч явж байжээ.

Харин тэрбээр “Миний халаасанд яаж орсныг мэдэхгүй. Би санаатайгаар хилээр оруулж ирээгүй. Хятадууд намайг хорлох гэж нууцаар хийсэн байх” гэж мэдүүлсэн байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж