Мишель Платини &#34Дэрэн цом&#34 тэмцээнд зочилно

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Мишель Платини &#34Дэрэн цом&#34 тэмцээнд зочилно

"Дэрэн цом" футзалын өсвөр үеийнхний олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 6-10-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Хөлбөмбөгийн "Дэрэн", "Улаанбаатар их сургууль" клубүүд хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн 1998, 1999, 2000, 2001, 2002 онд төрөгсдийн гэсэн таван насны ангилалтай бөгөөд тоглолтууд нь Монголын хөлбөмбөгийн холбооны "Футзалын ордон", "Улаанбаатар" их сургуулийн спорт зааланд нэгэн зэрэг болох юм.

"Дэрэн цом" тэмцээнд ОХУ-ын Улаан-Үдийн "Селенга" клубийн гурав, Эрхүүгийн "Динамо" клубийн хоёр, Ангарскийн "Ангара" клубийн нэг насны ангиллын баг оролцохоор Улаанбаатарт ирээд байгаа аж. Тэмцээний нээлтийн ажиллагаа 6-нд 13:00 цагаас "Футзалын ордон"-д болно.

Дашрам д сонирхуулахад, Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар арваннэгдүгээр сарын 9-нд манай улсад зочлох гэж буй. Тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр "Дэрэн цом"  футзалын өсвөр үеийнхний тэмцээнийг мөн үзэж сонирхох юм байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж