Nokia 7,000 ажлын байрыг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Nokia 7,000 ажлын байрыг цомхотгоно

Гар утас үйлдвэрлэгч Nokia компани смартфон үйлдвэрлэлийн бодлогодоо нухацтай анхаарал хандуулж, бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Тиймээс ирэх оноос эхлэн 7,000 ажлын байрыг цомхотгож эхлэх юм байна. Үүнээс олон улсад үйл ажиллагаа явуулж буй Nokia-ийн харъяат байгууллагуудаас нийт 4,000 ажлын байр түүн дотор Их Британиас 700 ажлын байрыг цомхотгох ажээ. Харин үлдсэн 3,000 ажилчдыг аутсорсинг болон консалтингийн үйлчилгээ эрхэлдэг Accenture группт шилжүүлэх болно.
Финляндын Nokia компани одоо Symbian платформоос Microsoft-ийн смартфоны технологи руу шилжиж байгаа билээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт Microsoft-той хамтран байгуулсан смартфоны технологийг хөгжүүлэх тухай гэрээг баталгаажуулсан тухай албан ёсоор мэдэгдсэн юм. Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээ нь жилд нэг тэрбум еврогийн өртөгтэй байх ба гэрээний үндсэн дээр Nokia компани Symbian платформын оронд Microsoft-ийн үйлдлийн системийг өөрийн смартфонуудад ашиглахаар тохирсон юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж