
БНУУ-ын БХ-ын сайд нь гэргий, доктор Моника Сайлай болон албаны хүмүүсийн хамтаар айлчлах бөгөөд айлчлалын хүрээнд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БНУУ-ын Батлан хамгаалахын сайд Чаба Хенде нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна.
Мөн зочид Бүх цэргийн их хар сүлдний өргөөгөөр зочилж, хүндэтгэл үзүүлж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна.
Т.МАША