Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулдаг Үндэсний бөхчүүдийн цомын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн арванхоёрдугаар сарын 5, 6-нд Спортын төв ордонд болохоор болжээ. Тэмцээнд аймаг, цэргийн арслан болон түүнээс дээш  буюу улсын цолтнуудыг оролцуулахаар шийдвэрлэсэн тул өрсөлдөөнтэй, улсын алдар цолтой бөхчүүд олноор оролцсон тэмцээн болох нь дамжиггүй юм.

“Мөнгөн цагариг” клуб тус тэмцээнийг энэ жил зургаа дахь удаагаа явуулах гэж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж