ТУЗ-ийн гишүүд МИАТ компанид ажиллав

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

ТУЗ-ийн гишүүд МИАТ компанид ажиллав

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа болон тус ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн баасан гаригт МИАТ ХК дээр ажиллалаа. Тэд тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар болон зорчигчдын хоол хүнсний үйлчилгээг хийдэг Катеринг төвийн ажилтай танилцсан байна.

ТУЗ-ийн дарга болон гишүүд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ярилцаж, зохих шийдвэр гаргажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж