Явган хүний шинэ замыг ашиглалтад оруулав

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Явган хүний шинэ замыг ашиглалтад оруулав

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын
автозамын дагуу явган хүний 3.3 километр замыг барьж ашиглалтад
оруулсан. Уг ажлын үргэлжлэл болгон явган хүний замын барилгын ажлыг
эхлүүлж, ашиглалтад оруулсан байна. Тодруулбал, аймгийн төв Худалдааны
төвийн дөрвөн замын уулзвараас “Мөнгөн хөөс” авто угаалгын газрын
уулзвар хүртэл, “Цогжавхлан-2” дэлгүүрийн зүүн талаас дээш гэр хороолол
чиглэлд, гуравдугаар сургуулийн урд уулзвараас баруун тийш дөрвөн замын
уулзвар хүртэл, мөн Баруун сайханы “Өлзийт” дэлгүүрээс дээш “Өнөр бүл”
дэлгүүрийн уулзвар хүртэл шинэ зам тавигджээ. Түүнчлэн дээрх зам
ашиглалтад орсоноор ард иргэдийн аюулгүй, амар тайван байдал, тохь
тухтай зорчих, цаашлаад хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлөх аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж