“Доншен газрын тос”-ныхон татварын орчин чухал гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

“Доншен газрын тос”-ныхон татварын орчин чухал гэв

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нефть олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гурван компани байдгийн нэг нь Хятадын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос” ХХК юм. Дорноговь аймгийн Зүүнбаянд нефть олборлож, БНХАУ руу экспортолж байгаа тус компанийн үйл ажиллагаатай өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн танилцлаа.

Дээрх арга хэмжээг Газрын тосны газраас зохион байгуулсан бөгөөд нефть олборлолт хийгээд газрын тосны хайгуул, нөхөн сэргээлтийг ямар төвшинд хийж байгааг харуулахад зорьсон юм.

“Доншен газрын тос” ХХК нь Зүүнбаянд 2003 онд газрын тосны хайгуулыг эхлүүлж, олборлолтод шилжсэнээр нийтдээ 2.9 сая баррель газрын тос олборлож, экспортод гаргажээ. Мөн 2003-2012 он дуусталх хугацаанд 188.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас барьж байгаа бодлого тогтворгүй, тэр тусмаа янз бүрийн татвар гаргаж ирж, ногдуулж байгаа нь үйл ажиллагаанд сөрөг үр дагавар дагуулж байгаа учраас ирэх жилээс хөрөнгө оруулалтаа 50 хувиар бууруулах болно гэж “Доншен газрын тос” ХХК-ийн захирал хэлсэн юм. Учир нь толгой компанийнх нь зүгээс хөрөнгө оруулалтаа бууруулах шаардлагыг “Доншен газрын тос” ХХК-д тавьсан байна. Энэ нь татварын орчин таагүй байгаагаас гадна гаргасан зардлаа нөхөхгүй байгаатай холбоотой аж.

Дэлгэрэнгүй сурвалжлагыг маргаашийн дугаарт хүргэх болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж