Энэтхэг Ангараг гаригт сансрын хөлөг хөөргөв

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Энэтхэг Ангараг гаригт сансрын хөлөг хөөргөв

Өмнөд Азийн орнуудаас Энэтхэг улс анх удаа “Улаан нүдэн” гариг руу робот сансрын хөлөг хөөргөжээ. Энэтхэгийн сансрын агентлагийн даргын мэдээлснээр робот сансрын хөлөг нь Ангараг гаригийн тойрог замд орж, туршилт, шинжилгээ хийх гэнэ. Шрихарикота дахь хөөргөх талбайгаас өнөө өглөө /Х.5/ 09:00 цагт хөөрөх ордлого хийсэн “The Mars Orbiter Mission (MOM)” робот сансрын хөлөг нь амжилттайгаар задгай сансарт гарсан нөхцөлд 300 хоногийн дараа Ангарагийн тойрог замд орох аж. Өмнө нь “MOM”-ыг өнгөрсөн аравдугаар сарын 28-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын шалтгаанаар түр хойшлуулаад байжээ.

Энэтхэг улс нь Ангараг руу сансрын хөлөг хөөргөх төслийг өнгөрсөн 2012 оноос батлан хэрэгжүүлж эхэлсэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж