Л.Гүндалай гишүүний жуулчны баазыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай гишүүний жуулчны баазыг илрүүлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар
өчигдөр Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Харин энэхүү
тогтоолын төсөлтэй хамтатган УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдүүлсэн
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ болон Ханх сумын зарим эдэлбэр газрыг
байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлүүлэх тухай тогтоолын
төслийг хэлэлцэх шатанд томоохон маргаан дэгдсэн юм. УИХ-ын гишүүн
Л.Гүндалайн хувьд дээрх газрыг байгалийн цогцолборт газрын хилийн
заагаас чөлөөлүүлэхээр зүтгэсэн нь, Ханх суманд жуулчных нь бааз
байрладагтай холбоотой байлаа. Эрхэм гишүүн жуулчны баазаа 1996 онд өмч
хувьчлалаар өөрийн болгож авч байжээ. Жуулчны бааз байрлах газар
нутгийг байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлүүлэх гэж
зүтгэсэн гишүүнийг ангийнхан нь зэмлэж, хатуухан үг ч хэлээд авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэнтийн аймгийн Дадал сумын
зарим газар нутгийг байгалийн цогцолборт газрын хилийн заагаас
чөлөөлүүлэхээр болж, санал гаргатал элдвээрээ хэлүүлж байна, би. Тэнд
надад жуулчны бааз байтугай амбаар ч байхгүй. Гол нь тус суманд
амьдардаг иргэд олон жил амьдарсан газраа хувьчилж авч чадахгүй байсан
учраас ийм санал гаргасан. Тэгэхээр Л.Гүндалай гишүүн ээ, таны жуулчны
бааз Ханх суманд байдаг нь нэгэнтээ батлагдсан тул, энэ хуулийн төслийг
хэлэлцэхэд оролцох шаардлаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй байна” гэв.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ч, Б.Бат-Эрдэнэ гишүүний саналыг дэмжиж
байгаагаа хэлж, ухамсраараа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шатанд
оролцохгүй байх хэрэгтэй гэв. Харин Л.Гүндалай гишүүн дуугүй байсангүй 
“Сүртэй ш дээ” гэсэн хариу барьснаар энэ удаагийн хуралдааныг дуусгасан
юм. Үргэлжлэлийг эндээс уншина уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж