
Justin Bieber нэрт жүжигчин Mark Wahlberg-тэй хамт кинонд тоглохоор
болжээ. Mark Wahlberg Justin Bieber-ын үнэнч шүтэн бишрэгч бөгөөд
“Justin бол дэлхийд хэрэгтэй. Тэр яг л “цагаан” Tupac шиг надад
санагддаг. Олон ч хүмүүс надтай санал нийлэх байх” хэмээжээ.
Түүнээс NY Magazine-ын сэтгүүлч цөөн асуултад хариулт авсныг хүргэе.
-Justin Bieber та хоёрыг хамт кинонд тоглоно гэсэн яриа гараад байгаа?
-Тийм
ээ. Бид хамтдаа кинонд тоглох гэж байгаа. Paramount-ын кинонд хамтран
ажиллахаар яригдаж эхлээд байгаа. Энэ бол үнэхээр сайхан санаа. Бид бүгд
дэмжиж байгаа. Тэр надад өөрийн видеонуудаа явуулсан. Үнэхээр авьяастай
юм байна лээ.
-Та энэ киноныхоо талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Үгүй дээ. Бид цаг нь болохоор танилцуулна.
-Инээдмийн юм уу эсвэл уянгын кино юу?
-Чи
мэдэхийг хүсч байна уу? Үнэхээр сонирхолтой санагдаж байгаа биз дээ.
Кино бүтээгчид энэ талаар удахгүй мэдээлэх байх. Тэрийг хүлээвэл яасан
юм бэ? Би хэлмээргүй байна.
-Та дуулж бүжиглэх үү?
-Үгүй ээ. Би арай өөр зүйл хийнэ.
Н.Наран