Аятолла Хаменеи цөмийн яриа хэлцлийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.11.04-нд нийтлэгдсэн

Аятолла Хаменеи цөмийн яриа хэлцлийг дэмжив

Тэрээр цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлцлийг дэмжсэн ч Иран болон дэлхийн гүрнүүдийн хийж байгаа хэлэлцээрт итгэл муутай хандаж байна гэж хэлжээ.


Фото:  AFP 2013/ HO – Khamenei.ir

Ираны дээд лидер аятолла Али Хаменеи өчигдөр /11.03/ Ираны цөмийн асуудлаар дэлхийн гүрнүүдтэй хийж байгаа хэлэлцээрийг итгэл муутайгаар дэмжлээ.
"Хэлэлцээрт би өөдрөг сэтгэлгүйгээр хандаж байна. Гэхдээ бурхны буянаар бид хохирол амсахгүй… Манай хэлэлцээрийн багийг хэн ч эвлэрэн буун өгөгчид хэмээн ойлгох ёсгүй " хэмээн Хаменеи хэлжээ.

Олон улсын зуучлагч “зургаа” ба Ираны хооронд өмнөх хоёр өдрийн хэлэлцээр аравдугаар сарын 30-31-ний хооронд Вена хотноо хийгджээ. Түүний зорилго нь энэ сарын 7, 8-нд Женев хотноо явагдах хэлэлцээрт бэлтгэх явдал байсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж