
Хар далайг Боржин тэнгистэй холбосон суваг барих гэж байгаа тухай Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган дөрөвдүгээр сарын 27-нд зарлав гэж Agence France-Presse мэдээлжээ.
“Стамбулийн суваг” гэгдэх шинэ байгууламжийн өргөн нь 150 метр, гүн нь 25 метр байх юм байна. Шинэ байгууламж нь хөлөг онгоцны “хөлд дарагдсан”, хотын дүүргээр дайрсан Босфорын хоолойн ачааллыг бууруулж өгөх юм. Сувгийг Стамбулийн хойд зүгт ухах бөгөөд XXI зууны томоохон байгууламжийн нэг болох гэнэ.
Эрдоган ирэх зургадугаар сарын 12-ны өдөр болох парламентын ээлжит сонгуулийн өмнө уг мэдэгдлийг хийлээ гэж агентлаг онцолсон байна. Одоо Хар тэнгис, Боржин тэнгис хоёр Босфорын хоолойгоор холбогддог бөгөөд ачаалал ихтэй учир хөлөг онгоцууд түүнд орохын тулд дараалалд зогсох нь ч бий ажээ. Заримдаа хөлөг онгоцууд мөргөлдөх тохиолдол ч гардаг.