Пакистаны талибуудын өмнөх лидер Мехсудыг Америкийн нисгэгчгүй онгоцноос довтолгоо хийн устгасан юм.
Асматулла Шахин Бхиттани (архивын фото)
Пакистаны талибууд өөрсдийн түр удирдагчийг нэрлэв. Тэдний өмнөх лидер Хакимулла Мехсудыг нисгэгчгүй онгоцноос дайралт хийн, устгасан юм.
Ням гаригт талибуудын төлөөлөгч түр удирдагчаар Төв шура гэх зөвлөлийн дарга Асматулла Шахин Бхиттани сонгогдсон гэж мэдээлжээ. Үүний өмнө «Сажна» гэх нууц нэртэй Саид Хан хөдөлгөөнийг удирдана гэсэн яриа байсан юм. Энэ хоёрын аль алин нь Мехсудыг бүрэн орлох хүмүүс гэж үзэж байна.
Пакистаны Засгийн газар Мехсудыг хөнөөсөн нисгэгчгүй онгоцны довтолгооныг буруутгаж, ийм маягаар АНУ нутгийн талибуудтай хийх энхийн яриа хэлцлийг тасалж байна гэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР