
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг хэлэлцээд 95.7 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Санал хураалтад 46 гишүүн оролцсоноос хоёр гишүүн “эсрэг товчлуур” дарлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, З.Алтай нар хуулийн төслийг дэмжсэнгүй.
УИХ-ын дарга гишүүдэд хандан хэлсэн үгэндээ төслийг хэлэлцүүлгийн шатанд сайжруулах шаардлага байгааг онцолж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ.
Ингээд УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдааныг дуусгав.
Г.Дарь