Хунтайжийн хуримын үеэр смартфон ашиглах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Хунтайжийн хуримын үеэр смартфон ашиглах боломжгүй

Онлайн эх сурвалжуудын мэдээлснээр хааны гэр бүлийнхэн хунтайжийн хуримын ёслолд уригдсан зочдод хуримын үйл ажиллагааны мэдээллийг гадагш нэвтрүүлэхгүй байх үүрэг өгчээ.

Зохион байгуулагчид хуримын болон хүлээн авалтын танхимуудад сүлжээ, сигнал хязгаарлагчийг байрлуулсан тул ирсэн зочид гар утсаа ашиглан гадагш мэдээлэл дамжуулах боломжгүй юм. Хуримын тухай мэдээлэл дамжуулахгүй байх хоригийг бүх л хуримын бүхий л үйл ажиллагааны турш мөрдөх ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж