Зарим газраар цас орж, бага зэрэг хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.03-нд нийтлэгдсэн

Зарим газраар цас орж, бага зэрэг хүйтэрнэ

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж, бага зэрэг хүйтэрнэ.

2013 оны 11 дүгээр сарын 03-ны 20 цагаас 11 дүгээр сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар
шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 2 градус хүйтнээс 3 дулаан,
Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө
5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1-6
градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун
өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн
уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3
дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус
дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө
нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн,
өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун
өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус хүйтэн,
бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар
7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Шөнөдөө
багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн
хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, Яармаг-Сонгины
орчмоор 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

2013 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

  
5, 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 7-нд нутгийн хойд
хэсгээр, 8-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч
зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр,
цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг
нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2
градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж