Экс-ерөнхий сайд Таксин Чинават өршөөгдлөө

Хуучирсан мэдээ: 2013.11.03-нд нийтлэгдсэн

Экс-ерөнхий сайд Таксин Чинават өршөөгдлөө

Тайландын парламентын Төлөөлөгчдийн танхим өршөөлийн хууль батлав. Шинэ хууль нь экс-ерөнхий сайд Таксин Чинаватыг эх орондоо буцан ирэх боложтой болгов гэж  NHK  телевиз мэдээлжээ.

Бүтэн шөнийн  турш хэлэлцэн ярилцсаны дараа сөрөг хүчнийхэн уг хуулийн санал хуралтад оролцоогүй учраас хууль батлагдлаа. Удалгүй хуулийн төслийг Сенат нь батлах юм.

Таксин Чинават долоон жилийн өмнө цэргийн эргэлтээр засгаас зайлуулагдсан байсан. Тэрээр авлигын хэргээр шоронд хоригдохгүйн тулд гадаадад дүрвэн амьдарч байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж