Өмнөговь аймгийн хувьд өнгөрсөн жилүүдэд Даланзадгад сумын автозамын дагуу явган хүний 3.3 км замыг барьж ашиглалтанд оруулж байсан. Харин энэ ажлыг үргэлжлүүлэн мөн энэ онд явган хүний зам баригдаж ашиглалтанд ороод байна.
Тодруулбал, аймгийн төв Худалдааны төвийн дөрвөн замын уулзвараас “Мөнгөн хөөс” авто угаалгын газрын уулзвар хүртэл, “Цогжавхлан-2” дэлгүүрийн зүүн талаас дээш гэр хороолол чиглэлд, 3-р сургуулийн урд уулзвараас баруун тийш дөрвөн замын уулзвар хүртэл, мөн Баруун сайханы “Өлзийт” дэлгүүрээс дээш “Өнөр бүл” дэлгүүрийн уулзвар хүртэл шинэ зам тавигдсан юм.
Энэ зам ашиглалтанд орсоноор ард иргэдийн аюулгүй, амар тайван байдал, тохь тухтай зорчих, цаашлаад хотын өнгө үзэмжинд том хувь нэмэр болсонд иргэд талархалтай байна.