Фото: Ringo H.W. Chiu / AP
Чьянчьягийн буугаа авчирсан цүнхэнд Засгийн газрын эсрэг материалууд байсан гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрээр ярихдаа нисэх буудалд буудалцах үеэр Чьянчья хүнд шархадсан ба эмч нар биеийн байдлыг нь хүнд гэж үзэж байгаа ажээ. Харин Associated Press хууль хяналтынхны дундах эх сурвалжийн мэдээгээр алуурчны цүнхэнд гараар бичсэн зурвас байсан гэнэ. Тэнд “TSA (Тээврийн аюулгүй байдлын албаны ажилтнууд) ба гахай нарыг (pigs гэж цагдаагийнхныг гэмт хэрэгтнүүд нэрлэдэг) устгана гэсэн утгатай бичиг байсан байна.
Лос-Анжелесийн олон улсын нисэх буудлын гуравдугаар терминальд баасан гаригийн өглөө 09:30 цагийн орчим (орон нутгийн цагаар) буудалцаан гарчээ. Нисэхийн цагдаагийн даргын мэдээгээр тийшээ орсон нэгэн цүнхнээсээ дайралтын винтов гарган гал нээсэн байна. Тээврийн аюулгүйн албаны (Transportation Security Administration, TSA) нэг ажилтан амь үрэгдэж, хоёр нь шархаджээ Харин галын албаны тэргүүн долоон хүн шархадсан байна. Буудалцаан гарсан газраас хэдэн зуун хүнийг гаргасан ба 746 нислэг хойшлогджээ.