Panasonic орон тооны цомхотгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Panasonic орон тооны цомхотгол хийнэ

Өрсөлдөөн буцалсан орчин үед ажлын байр хэн хүний хувьд амьдралын гол баталгаа нь болоод байгаа. Харин өнгөрсөн гуравдугаар сард Япон улсад нүүрлэсэн гамшиг томоохон үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

40,000 ажлын байр гэдэг маш их тоо. Харин Panasonic компани өөрийн үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж, нийт 380,000 ажиллах хүчнийхээ 10 хувийг буюу 40,000 ажилчдыг цомхотгохоор болжээ. Энэхүү цомхотголд Японоос бусад оронд ажиллаж байгаа Panasonic-ийн ажилчид орох бололтой. Тус компани энэ ондоо багтаан цомхотголын ажлыг эхлүүлэх юм байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж