Дугаарын хязгаарлалт даваа гаригт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.03-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт даваа гаригт үйлчлэхгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг маргааш/11.04/ улс орон даяараа тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас гаргасан амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэрийн дагуу маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй баярын болон бүх нийтээр амардаг өдрүүдэд хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул нийт жолоочдыг анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж