
Тус барилдаанд улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, улсын начин Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Л.Гантулга, Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Б.Сумъяа, Ч.Цогбаяр, Б.Пүрэвсайхан, Т.Баасанхүү нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээний бөх улсын начин Ч.Цогбаяр нар шалгарчээ.
Барилдааны хоёрын даваанд улсын начин Л.Гантулга сумын заан Дундговийн Э.Дашд өвдөг шороодсоныг эс тооцвол улсын цолтнууд бүгд хоёр давсан юм.
Тавын даваа
1. Ч.Санжаадамба у.з – Ц.Ганбат а.н
2. Ө.Бат-Орших у.х – Н.Золбоо а.з
3. Г.Алтангэрэл у.х – А.Давааням а.а
4. Ш.Уламбаяр у.н – Б.Ганхуяг а.а
5. Б.Сангисүрэн у.н – Ч.Цогбаяр у.н
6. Ж.Чулуунбат у.н – Р.Пүрэвдагва у.н
7. Б.Пүрэвсайхан у.н – Т.Баасанхүү у.н тунав
Зургаагийн даваа
1. Ч.Санжаадамба у.з – гоц мөргөв
2. Ө.Бат-Орших у.х – А.Давааням а.а
3. Ш.Уламбаяр у.н – Ч.Цогбаяр у.н
4. Ж.Чулуунбат у.н – Б.Пүрэвсайхан у.н тунав
Долоогийн даваа
1. Ч.Санжаадамба у.з – Ч.Цогбаяр у.н
2. Ө.Бат-Орших у.х – Б.Пүрэвсайхан у.н тунав
Наймын даваа
1. Ч.Санжаадамба у.з – Б.Пүрэвсайхан у.н