Тяньаньмэнийн халдлагын захиалагчид нь Исламчууд

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

Тяньаньмэнийн халдлагын захиалагчид нь Исламчууд


Фото: Ed Jones / AFP

Исламын Зүүн Туркестан хөдөлгөөн нь Бээжингийн Тяньаньмэнийн талбайд хийгдсэн террорын “хөшигний арын” захиалагч гэж ХКН-ын ТХ-ны Улс төр, хуулийн комиссийн нарийн бичгийн дарга Мэн Цяньжу (Meng Jianzhu) арваннэгдүгээр сарын 1-нд мэдэгдсэн тухай Agence France-Presse дамжуулжээ.

Ташкентад айлчилж байгаа Цяньжу сэтгүүлчдийн асуудалд хариулахдаа аллагын захиалагчдыг нэрлэсэн байв. Тэрээр өөр ямар нэгэн тодорхой зүйл ярьсангүй.

Исламын Зүүн Туркестан хөдөлгөөн нь Хятадаас Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг тусгаарлахын төлөө байдаг бөгөөд Хятадад энэ хөдөлгөөнийг террорист байгууллага гэж зарласан юм. Харин АНУ ба НҮБ тус байгууллагыг терроризмыг дэмжигч бүлэг гэж нэрлэсэн байгаа. Үүний өмнө аллагатай холбоотой гэх таван хүнийг Хятадад баривчилсан ба тэдний нэр овог нь уйгар дуудлагатай гэж AFP тэмдэглэв.

Өмнө мэдээлж байснаар аравдугаар сарын 29-нд Тяньаньмэнийн талбайд уйгар дугаартай жийп цугларсан хүмүүсийг дайрч орон шатаад дэлбэрсэн байв. Машинд нь нэг эрэгтэй түүний ээж, эхнэр хоёр явж байжээ. Энэ аллагын үеэр тэднээс гадна гурван хүн амь үрэгдэж, 40 хүн шархадсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж