Аргалын хурганд радио дохиолол зүүв

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Аргалын хурганд радио дохиолол зүүв

Оросын холбооны улс, Монгол Улсын хил дамнасан Увс нуурын ай савын Дархан цаазат газруудын хамтарсан менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн хоёр талын хамтын ажилагааны 2011 оны гэрээнд хил дамнасан ховор амьтдын байршил тогтоох, хяналт тавихаар тусгагдсан. Үүний дагуу Бөхмөрөн сумын Ацат хар уул орчимд аргалийн хурганд энэ сарын 18-24-ний өдрүүдэд радио дохиолол зүүлээ.  Увс аймгийн хил орчмын аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг тогтоож, хамгаалалтын менежмент боловсруулахад шаардагдах суурь мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэхэд энэ ажлын ач холбогдол оршино. Дохиололтой  хурганы байршил тогтоох тоног төхөөрөмжийг ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар олгосон нь хил дамнасан аргаль хонины шилжилт хөдөлгөөн, ажиглалт мониторингийг хоёр талд хийх боломж бүрдүүлсэн. 

Ацат хар уул бол хил орчмын аргалийн байршил нутгийн цөм газар юм. Энэ орчимд өмнөх жилүүдэд барьж дохиолол зүүсэн хурганууд хилийн цаанаас мэдээлэл өгөх тохиолдол олонтаа гардаг. Дохиолол зүүх энэ ажлыг Тувагийн Мөнгөн тайгын Дархан цаазат газрын байгаль хамгаалагч, улсын байцаагч Донгак Сылдыс Борисович, Увс нуурын ай сав улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Буянцог, Гулзат орон нутгийн хамгаалттай газрын байгаль хамгаалагчид, байгаль хамгаалах нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагчид хамтран гүйцэтгэлээ гэж Увс нуурын ай сав улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Буянцог мэдээллээ.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж