Дэлхийн аваргууд Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргууд Монголд ирлээ

“Женко” групп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй “Mongolian Open” тэмцээнд оролцох АНУ-ын нэгдүгээр шигшээ багийнхан өчигдөр Монголд хөл тавилаа. Монголд ирсэн АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Терри Штейнер хэлэхдээ “Бид танай урилгыг хүлээн авсандаа маш их баяртай байна. 14 хоногийн өмнө манай улс аваргуудаа шалгаруулж “Mongolian Open” тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ гаргасан. Тэмцээний дараа тав хоногийн хамтарсан бэлтгэл хийх болсондоо баяртай байна” гэв. Үүнээс гадна дэлхийн дөрвөн удаагийн аварга Анна Гомис тэргүүтэй Францын тамирчид өнөөдөр орой манай улсад ирэх юм.

“Mongolian Open” тэмцээнтэй холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй “Женко” группын зүгээс улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн Монголын 229 тамирчинд өнөөдөр хувцас, цүнх гэх мэт бэлтгэлийн иж бүрэн хэрэглэл гардуулан өгсөн юм.

Монголын бөхчүүдээс гадна гадаадын долоон орны тамирчин өрсөлдөх “Mongolian Open” тэмцээн маргааш нээлтээ хийнэ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж