Д.Цогзолдорж мөнгөн медалийн эзэн болов

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

Д.Цогзолдорж мөнгөн медалийн эзэн болов

Чехийн улсын нийслэл Прага хотноо болж буй хүчний гурван төрлийн тэмцээн буюу “Powerlifting”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өчигдөр Монгол Улсын  начин Дондогийн  Цогзолдорж мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот далбаагаа мандуулсан байна. Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн ажилтан, цагдаагийн  ахмад Д.Цогзолдорж өмнө нь ОХУ-ын Новосибирск хотод болсон дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож  “Powerlifting”-ийн хоёр ч төрлөөс мөнгө, хүрэл хүртэж байсан билээ. “Powerlifting”-ийн дэлхийн аварга шалгаруулах “Прага-2013” тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс гурван мянга гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас 11 тамирчин тус улсыг зорьсон юм. Улсынхаа нэрийг мандуулж, дэлхийн тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж буй Дорнод нутгийн хүү Д.Цогзолдорждоо наран ургах нутгийнхан нь амжилт хүсч буйгаа манай сайтаар дамжууллаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж