Эрүү шүүлтийн эсрэг хэлэлцүүлэг явуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Эрүү шүүлтийн эсрэг хэлэлцүүлэг явуулж байна

Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг, Ази, Номхон  далайн хүний эрхийн үндэсний байгууллагуудын форум, “Эмнести Интернэшнл” ТББ-тай хамтран өнөөдөр дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Ази Номхон далайн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын форумын сургалтын менежер Сураина Паша,  мөн цагдаа, шүүх, прокурорын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа аж. Төлөөлөгчид  “Эрүү шүүлтийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орох асуудал” сэдвийн хүрээнд  санал бодлоо солилцож байгаа юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж